Сайхан уруулыг бүтээцгээе
🎀🎀🎀🎀🎀Сайхан уруул таны гоо сайхны нэг хэсэг🎀🎀🎀🎀🎀
💁Уруулаа хэрхэн арчлах вэ?
Уруул нь хүний бие болоод нүүрний зураглалд өчүүхэн зайг эзэлдэг ч нэн чухал арчилгаа шаарддаг эрхтэн. Зөөлөн, эмзэг уруулыг тасалгааны ургамалтай зүйрлэж болох юм. Тосны булчирхай, байгалийн төсөөлөл, арьсыг бодвол цөөн давхаргатай ч салсттай нилээд төстэй бүтэцтэй учир нөхөн сэргэхдээ амархан байдаг. Тиймээс арчилж тордолгүй уруулаа гомдоосон бол тэр таныг уучилж болох талтай. Үүний тулд уруулыг хэрхэн арчлах талаар дэс дараалласан мэдлэгтэй бол.
💁Байнга чийгшүүл
Уруулын бүс нь нүдний дараа хоёрт орох нүүрний хуурайшилтын бүс. Уруулын арьсны өөрийн бүтэц нь ус тосоор хомс учир салхи, хүйтэн, хуурай агаар, ангижруулагч зэргийн нөлөөгөөр амархан хатдаг. Тиймээс уруулын өөрийн чийгийг хадгалах юм уу эсвэл уруулыг чийгшүүлэх арга хэмжээг бие махбодын дотор болон гадна талаас авах хэрэгтэй. Гаднаас нь авах арга хэмжээнд янз бүрийн ялангуяа байгалийн гаралтай чийгшүүлэгчийг хэрэглэ. Эсвэл чийгийг барьдаг бодисуудыг ч хэрэглэж болно. Харин дотроос нь авах арга хэмжээнд өдөрт тогтмол 4-8 стакан ус ууж бай. Ингэснээр уруул сэргэж чийгтэй болно.
💁Уруулаа долоож, хазаж болохгүй
Ялангуяа хүйтний улиралд уруулаа шүлсэдсэнээр түүнийг хатааж, үрчийлгэн гэмтээдэг.
💁Уруулаа гуужуул
Үхсэн эсийг гуужуулах ажиллагаа зөвхөн нүүрний арьсанд явагддаггүй. Уруулын энэ ажиллагаанд тусгай бодисыг хэрэглэдэг. Эдгээрийн найрлаганд гуужуулагч болон тэжээлийн бодис байх ба хэрэглэсэн тохиолдолд уруулыг угаах л хэрэггүй. Харин ийм бодис байхгүй тохиолдолд гэрийн нөхцөлд чийгтэй зөөлөн шүдний сойз юм уу ширүүвтэр даавуугаар урууландаа массаж хий. Үүний дараагаар уруулан дээрээ заавал зөөлрүүлэгч тос тавиарай.
💁Уруулаа зөөллө
Гөлгөр зөөлөн урууланд уруулын будаг сайн тогтдог. Ер нь ийм уруул будаггүйгээр ч гоё сайхан харагддаг. Гадагшаа гарах болгондоо эрүүл ахуйн гэсэн тодотголтой уруулын будаг, тосыг заавал түрхэж байгаарай. Хэрэв та уруулаа байнга буддаг бол тэжээлийн будаг хэрэглэх юм уу, эсвэл эрүүл ахуйн тосон дээрээсээ 10 минутын дараа /шингэсний дараа/ уруулын будгаа түрхэж бай. Мөн долоо хоногт 1-2 удаа урууландаа цөцгий эсвэл зөгийн бал, луувантай хольсон тосоор маск тавиарай.