Сормуус суулгалтын талаар

2021-04-15 17:43
Сормуус суулгалтын талаар
🎀🎀🎀Oхид, бүсгүйчүүддээ зориулж сормуус суулгалтын талаарх сонирхолтой мэдээлэл хүргэж байна.🎀🎀🎀

•Суулгасан хиймэл сормуус унахдаа төрөлх сормуусыг шингэрүүлдэг.

•Суулгаснаас нэг долоо хоногийн өмнө болон суулгаснаас хойш хоёр долоо хоногийн хугацаанд аспирин болон ямар нэг цус шингэлдэг эм ууж болохгүй.

•Суулгаснаас хойш хэд хоног загатнаж болно.

•Суулгасан сормуус бохирдсон тохиолдолд нүдэнд муугаар нөлөөлдөг.

•Зовхи хэлбэрээ алдаж, гадагшаа эсвэл дотогшоо эргэснээр сормуусыг нүдний алим руу оруулж болно.

•Сормуус суулгасан үедээ нүдээ байнга нухвал суулгасан үсний байр солигдож, эмх замбараагүй болох магадлалтай. Эмч нарын зөвлөж буйгаар “Эмэгтэйчүүд гоё сайхан нүдтэй болохын тулд сормуус ихээр суулгуулах болсон. Үүнийг хэдий аюулгүй хэмээн гоо сайханчид батладаг ч угтаа маш муу. Хүний сормуусны сүв рүү гадны биетийг тэр тусмаа маш өндөр наалдамхай чанартай цавуу хийж байгаа нь нүдэнд хор учруулж байдаг. Маш энгийн жишээ бол хиймэл сормуустай чинь хамт жинхэнэ сормуус унадаг. Хэдий яг одоо мэдэгдэхгүй ч хэдэн жилийн дараа хиймэл сормуус хийлгэсэндээ харамсах болно. Эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн ендер хөгжсөн байхад сормуус суулгуулах биш сайн чанарын сормуусны будаг хэрэглэх хэрэгтэй. Бүр сормуусыг өтгөрүүлж, ургуулдаг сормуусны будаг, мөн сормуус ургуулагч, эсвэл өдөр тутамдаа ч ашиглаж болох жинхэнэ үстэй мэт хиймэл сормуус гарчихсан шүү дээ” гэжээ.

Ugluu.mn

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл